Захирлуудын 36.7 хувь нь эмэгтэйчүүд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хүн амын нэг сая 618 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд 5 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1 040.2 мянган төгрөг.
ҮСХ-ны мэдээгээр үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 618.2 мянга нь эмэгтэйчүүд байна.