Монголын 4 боксчин Токиогийн олимпын эрхийн төлөө өнөөдөр тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы Амман хотноо
үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 7
дахь өдөр /2020.03.09/ хүрэл медалийн төлөө Монголын 2 эмэгтэй, 2 эрэгтэй боксчин рингэд гарч тулалдана.
Өчигдөр /2020.03.08/
эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал БНХАУ-ын тамирчин Ли Куианд, У.Шинэцэцэг
69 кг-д Тайванийн боксчин Чэн Нен-Чинд, эрэгтэйчүүдийн +91 кг-д Д.Отгонбаяр
Энэтхэгийн тамирчин Сатиш Кумарт, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Филиппиний боксчин
Марциал Еумирт тус тус учраа таарч ялагдлаа.
Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 9-ны үдээс өмнө хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдах бол эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүчээ сорино.
Харин үдээс хойш эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн Б.Симранжиттай, эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч олимпын 5 дахь эрхийн төлөө Индонезийн тамирчинтай хүч үзэх юм.
Ийнхүү “Токио-2020” олимпын эрх олгох эхний тэмцээнд
Монголоос эрэгтэй 8, эмэгтэй 5 нийт 13 тамирчин хүчээ сорьсноос өнөөдрийн
байдлаар 2 эмэгтэй, 2 эрэгтэй тамирчин эрхийн төлөө тоглохоор
тунаад байна.