Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ноцтой осол гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас мэдээлснээр, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрладаг "Голден будда" хотхонд барьж буй барилгын 9 давхраас 6-р давхарт “Миний Сайншанд” ХХК-ийн заслын ажилтан Д.А унаж нас барсан ноцтой осол гарчээ.
15 давхар барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Заслын ажилтан Д.А нь галын аюулаас хамгаалах гадна шат суурилуулах заслын ажил хийж байхдаа унажээ. Ослын хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.