Хятадад коронавирусний халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад даваа гарагт
коронавирусний халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан гэж
тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, даваа гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний
тоо 80754 хүрч, 3136 хүн нас барж, 59297 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Даваа гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэн бөгөөд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 17 нь тус мужид илэрсэн бол хоёр нь гадаадын
орноос ирсэн хүмүүс байжээ.
Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 36 шинэ
тохиолдол бүртгэгдсэн бол 1297 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо
317-гоор буурч 4794 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 16982 хүн эмнэлгийн хяналтад байгаа
бөгөөд даваа гарагт хяналтад байсан 4148 хүн гэртээ харьжээ.
Даваа гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 115, Макаод 10, Тайваньд 45 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт гурав, Тайваньд нэг хүн нас баржээ. Мөн Хонконгт 60, Макаод 10, Тайваньд 15 хүн эдгэрсэн байна.