ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 20 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-10 10:08:21

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 17-оос 20 болж нэмэгджээ. Шинээр бүртгэгдсэн 3 тохиолдол Москва хотоос илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Италид зорчсон байжээ. Энэ тухай коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдэгдсэн байна.


ОХУ-д коронавирусний халдварын нийт 20 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 17 нь Италиас эх орондоо эргэн ирсэн Оросын иргэд байсан бол 2 нь Хятад, 1 нь Италийн иргэн байжээ. 

Связанные новости