Нийтийн тээврийн 288 автобусыг халдваргүйжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 288 автобусыг ариутган халдваргүйжүүлэв.
Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн “Шинэ ариусгал” ХХК хийв. Шинэ коронавирусний халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан УОК, НОК-ын хуралдаанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагад нийтийн тээврийн үйлчилгээг тусгай маршрутаар зорчуулах, өвчлөлийг тараахгүй байхад анхаарах, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу хийж буй ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлага өнөөдөр танилцаж, 1, 2 дугаар баазад ажиллалаа.