“Princess Cruises” компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/.
АНУ-д төвтэй “Princess
Cruises” компани үйл ажиллагаагаа хоёр
сарын хугацаагаар түр зогсоож буйгаа мэдэгджээ. Уг компани нь шинэ коронавирусний
халдвар тархсан “Diamond Princess”, “Grand Princess” хөлөг
онгоцыг хариуцдаг юм.
“Манай компани 18
хөлөг онгоцныхоо аяллыг гуравдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 10 хүртэл сайн
дураараа зогсоолоо. Аяллаа дуусгаагүй байгаа хөлөг онгоцнууд гуравдугаар сарын 17
гэхэд зорчигчдодоо тохирсон боомтуудад зогсоно” гэж “Princess Cruises” мэдээлжээ.
Бидэнтэй хамт
аялдаг бүх хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны төлөө хүлээсэн үүргээ
ухамсарлан энэхүү шийдвэрийг гаргалаа гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Ташрамд дурдахад,
Японы Ёкохома хотын боомтод зогссон “Diamond Princess” хөлөг онгоцны 696 зорчигч, АНУ-ын Окленд хотын боомтод зогссон “Grand
Princess” хөлөг онгоцны 21 зорчигч
халдвар авчээ.