Туркт коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Anadolu/.
Туркт шинэ коронавирусний халдварын
улмаас нас барсан анхны тохиолдол мягмар гаргийн орой бүртгэгдлээ гэж тус улсын
Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ.
“Мягмар гарагт 89
настай өвчтөн нас барж, халдварын 51 шинэ тохиолдол бүртгэгдсэн” гэж Ф.Кожа
мэдээлжээ. Ингэснээр Туркт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 98-д хүрсэн
байна.
“Worldometer” цахим хуудсанд мэдээлснээр, дэлхий даяар
халдвар авсан хүний тоо 197 мянга давж, 7900 гаруй хүн нас барсан бол 81 мянга
гаруй хүн эдгэрчээ.
Хятадын Ухань
хотод анх дэгдсэн вирусний халдварын голомт одоо Европ болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.