"Хамтдаа хамгаалъя" аянд нэгдэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж эхэллээ.
Шинэ төрлийн коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг
тус аянд нэгдэж, амны хаалт, гар ариутгагч бодис хандивлахыг уриалж байна.
Иргэдийн хандивласан
амны хаалт, гар ариутгагчийг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой
залуу гэр бүлийн гишүүд болон хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдэд үнэ төлбөргүй олгох аж.
Одоогийн байдлаар 10 гаруй хүн нэгдэж 40 орчим амны хаалт, ариутгалын бодис хандивласан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar