Улаангом сумын сургууль, цэцэрлэгүүд аймгийн Онцгой комисст хандив өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 6 сургууль, 12 цэцэрлэгийн хамт олон нэг өдрийн цалингаа өнөөдөр аймгийн Онцгой комисст хандивлалаа.
Тодруулбал, Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн хамт олон 5 сая 697 мянган төгрөг, Улсын тэргүүний цогцолбор 2-р сургууль 4 сая төгрөг, Ерөнхий боловсролын 3-р сургууль 2 сая төгрөг, 4-р сургууль 1 сая 560 мянган төгрөг, 5-р сургууль 1 сая 325 мянган төгрөг, 6-р сургууль 2 сая 30 мянган төгрөг тус тус хандивласан байна.
Түүнчлэн 1-р цэцэрлэгийн хамт олон 587 мянган төгрөг, 2-р
цэцэрлэг 787 мянган төгрөг, 3-р цэцэрлэг 841 мянган
төгрөг, 4-р цэцэрлэг 1 сая 55 мянган төгрөг, 5-р цэцэрлэг 827250 төгрөг, 6-р цэцэрлэг 550 мянган төгрөг, 7-р
цэцэрлэг 559 мянган төгрөг, 8-р цэцэрлэг 790 мянган
төгрөг, 9-р цэцэрлэг 1 сая төгрөг, 10-р цэцэрлэг 535
мянган төгрөг, 11-р цэцэрлэг 765 мянган төгрөг, 12-р цэцэрлэгийн хамт
олон 775310 төгрөгийн хандив тус тус өргөжээ.
Нийгмийн хариуцлагаа
ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.