Амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Сэрэмжид хором үгүй" аян өрнүүлж буй.
Энэхүү аяны зорилго шинэ төрлийн коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачилга, сэрэмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Тус аяны хүрээнд Ховд
аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өнөөдөр нийтийн эзэмшлийн зам,
талбай, зах, худалдааны төвүүдээр
явж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Мөн 50 орчим амны хаалтыг иргэдэд олгож, тогтмол зүүж хэвшихийг
уриаллаа.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar