Латин Америкт коронавирусээр халдварласан хүний тоо 80 мянгад дөхжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БУЭНОС-АЙРЕС. /RIA Novosti/. Латин Америкт коронавирусний халдвар авсан хүний тоо 78091-д хүрч, 3573 хүн нас барсан бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхөөс ойролцоогоор 2.5 дахин нэмэгдсэн тоо ажээ.
Латин Америкийн улс орнуудын Эрүүл мэндийн яамдын нэгтгэсэн мэдээллээс үзвэл, дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар 35396 хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 1332 байсан байна. Гэвч халдвар хурдацтай тархаж эхэлжээ. Тухайлбал, Перу улсад халдвар авсан хүний тоо долоо хоногийн дотор 4.5 дахин нэмэгдэж 11475-д хүрч, 254 хүн нас барсан бөгөөд тус улс халдвар хамгийн их тархсан гурван улсын тоонд оржээ. Энэ үзүүлэлтээр нэгдүгээрт Бразил орж байна. Тус улсад 28320 хүн халдвар авч, 320 хүн нас баржээ. Гуравдугаарт 8273 хүн халдвар авч, 94 хүн нас барсан Чили улс бичигджээ.
Түүнчлэн Эквадорт 7858 хүн халдвар авч, 388 хүн нас баржээ. Халдварын ихэнх тохиолдлууд Гуаяс мужид нь бүртгэгдсэн байна. Тус улсын дараагаар Мексик /5847 хүн халдвар авч, 449 хүн нас барсан/, Доминикан /3614, 189/, Панам /3574, 95/, Колумби /3105, 131/, Аргентин /2571, 112/ болон Куба /814, 24/ орж байна.