Тайвань цай вирусний халдварыг бууруулах үйлчилгээтэйг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Чан гэн эмнэлгийн Жиа Й хот дахь салбарын уламжлалт эмчилгээний багийнхан саяхан хийсэн туршилтаар тайвань цайны навчинд их хэмжээгээр агуулагддаг “Theaflavin” бодис нь шинэ коронавирусний тархалтыг нэмэгдүүлдэг гол ферментийн өсөлтийг бууруулах үйлчилгээтэй болохыг тогтоожээ.
Энэ
төрлийн рибонуклейн хүчил /RNA/ нь шинэ коронавирусний эмчилгээнд ашиглаж буй
“Remdesivir”-ийн эсрэг дайралт хийдэг бөгөөд “Remdesivir” нь уургийн ферментийг дарангуйлах механизмаар өвчний вирусний өсөлтийг
хязгаарладаг. Харин тайвань цайны найрлага дахь “Theaflavin” бодис нь
энэ төрлийн механизмтай ижил үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Чан
гэн эмнэлгийн судалгааны үр дүн олон улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэм
шинжилгээний “Эмнэлгийн вирус судлал” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд дэлхий дахины
судлаач эрдэмтдийн хүртээл болжээ.
Тайвань цайны төрөлд Дун дин үлун цай, Вэнь
шань уулын цай, дорнын гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг сун бо мөнх ногоон
цай, мү шань тиэ гуань инь, сан шиа лун жин, Али шань уулын сувдан шүүдэр, луугийн
нуур, луугийн горхи, гао шань уулын цай, нар сарны нуур, улаан цай зэрэг 10
гаруй төрлийн цай багтдаг байна.