Д.Бумбаяр заан аймгийн музейд Жангар, Гэсэрийн тууль бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-20 17:14:46

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаяр аймгийн Музейн сан хөмрөгийг баяжуулахад зориулж Жангар, Гэсэрийн тууль бэлэглэсэн байна.

Тодруулбал, Монголын утга зохиолын ноён оргил, ардын аман зохиолын дээж болох Жангарын 13 баатар, Гэсэрийн 50 баатрын тухай орчин цагийн туульчдын хайлсан бичлэгүүдийг алт, мөнгөн флашин дээр буулгасан эх хувийг ийнхүү музейн сан хөмрөгт бэлэглэжээ. Уг флашинд Монгол туургатны хэмжээнд тууль хайлж байгаа орчин үеийн туульчдын бүтээлийг нэгтгэн оруулсан байна.

Жангар, Гэсэрийн туулийг залуу хойч үедээ сурталчлан таниулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын заан Дамирангийн Бумбаярт аймгийн Музейн хамт олон талархал илэрхийллээ.

 

Связанные новости