Аймгийн Музейд тод бичигтэй цацал хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-22 10:48:13

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейд тод бичигтэй цацал хадгалагдаж байна. Уг нь бол модон эдлэл дээр тод бичгээр бичсэн үзмэр ховор байдаг аж. Тус цацал дээр “Арван гурван алтай тахимой хорин гурван хангай тахимой” хэмээн бичжээ. Мөн ишний хоёр талаар 12 жил сийлсэн төдийгүй, ишний төгсгөлд нь очир бариул хийжээ. Цацлын бариулын урд хэсэгт хатан сүйх хээтэй байна. Уг цацлыг Увс аймгийн Тэс сумын сийлбэрчин Чойромбал урласныг аймгийн Музейн ажилтан Б.Самбуу 1954 онд цуглуулан сан хөмрөгт оруулсан байна.

Тод бичгийг Ойрадын алдарт гэгээн Зая Бандида Намхайжамц 1600-гаад оны үед зохиосон байдаг юм.

Связанные новости