Тэсийн голын нөөц газарт минжний бүл олон байгааг нутгийн малчид хэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-21 16:16:47

Увс /МОНЦАМЭ/. Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг томоохон гол юм. Энэ голыг манай орны цорын ганц эх оронч гол гэдэг. Учир нь Тэсийн гол ОХУ руу урсаж гараад эргээд Монгол нутагтаа орж ирж, усаа Увс нуурт цутгадаг юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09-р сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Тэсийн голыг Улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. 

2012 онд Тэсийн голын байгалийн нөөц газарт хийсэн судалгаагаар тус голд Төв азийн минж /Castor fiber birulai/ нутагшиж, тоо толгой нь өсөх хандлагатай байгааг тогтоожээ. 1974 оны үед Тэсийн голд 37 минж нутагшуулж байсан түүхтэй аж. Харин сүүлийн жилүүдэд тус голын нөөц газарт минжний бүл олон байгааг нутгийн малчид хэлж байна. 2012 онд хийсэн уг судалгааны явцад халиу, бор гөрөөс, зэрлэг гахай, булга, ойн солонго, эрээн хүрэн, шилүүс зэрэг амьтадтай таарсан тухай судлаачид бичиж үлдээсэн байдаг.

Өвлийн улиралд Тэсийн гол, Увс нуурын хөндийд их хүйтэн болдог бөгөөд хөрсөн дээрээ -50 хэм хүрдэг юм.

Связанные новости