Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тухайлбал цагаан будаа 100-200, хүнсний ногоо 200-300, будаа элсэн чихэр зэрэг бусад бараа бүтээгдэхүүний
үнэ 100-200 төгрөгөөр нэмэгджээ. Аймгийн хэмжээнд гурил 75 хоногийн, мах 14 хоногийн, бусад бараа
бүтээгдэхүүн 80 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Хүнсний нөөцийн судалгаагаар
махны үйлдвэрүүдэд экспортын зориулалтаар бэлтгэсэн мах 75 тонн, дотоод зах
зээлд борлуулах 50 тонн, хөргүүртэй зооринд 50 тонн мах нийт 180 тонн мах
байгаа ажээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня