“Гэрэгэ киоск” машин нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-01 18:09:38

Увс /МОНЦАМЭ/. “Гэрэгэ киоск” төрийн цахим үйлчилгээ үзүүлдэг автомат машиныг Увс аймагт оруулан ирж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү машинаар эхний ээлжинд Улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд цаашид үйлчилгээг илүү нэмэгдүүлэх юм байна.

Тус машиныг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байруулсан бөгөөд өмнө нь энэхүү үйлчилгээг авахын тулд банк орж цаг хугацаа алддаг байсан бол одоо хэдхэн секундын дотор үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Иргэд та бүхэн "Гэрэгэ киоск" машинаас дараах төрлийн үйлчилгээг авч, төлбөр тооцоо төлөх боломжтой бөгөөд үйлчилгээ бүрийн НӨАТ-ын баримтыг олгох юм байна.

Үүнд, улсын бүртгэлийн үйлчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал, автотээврийн тэмдэгтийн хураамж, автомашины татвар, торгууль, 1072 хувьцааны данс нээх, орон нутгийн автобусны тасалбар, ЖиМобайл болон Мобикомын нэгж зэргийг авах боломжтой аж.

 

Связанные новости