Өмнөд Африкт хөл хориог сулруулсны дараа халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-05-04 13:34:27

ПРЕТОРИА. /Xinhua/. Өмнөд Африкт таван долоо хоногийн турш тогтооосон хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулснаас хоёр хоногийн дараа “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ.


Өмнөд Африкт энэ сарын 3-ны байдлаар 6783 хүн халдвар авч, 131 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мкхизе мэдэгдсэн байна.


Өмнөд Африкт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо 447-гоор нэмэгдсэн нь тус улсад халдвар анх бүртгэгдсэн гуравдугаар сарын 5-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Халдварын тархалтын голомт болох Баруун Кейп мужид хамгийн олон буюу 3044 тохиолдол бүртгэгдсэн бол Гаутенгт 4624, Квазулу-Наталд 1076 хүн халдвар авсан байна. 

Связанные новости