Шилэн барилгуудад махчин шувууны дүрст наалт байршуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчны газраас амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр дүрс бүхий наалтууд байрлуулахыг тухайн компани, байгууллагад мэдэгдэж эхэлсэн байна.
Нүүдлийн шувууд өндөр
шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал дэлхийн томоохон хотуудад
их тохиолддог байна. Шил мөргөж үхсэн нүүдлийн шувууны сэг зэмээс шалтгаалан төв суурин газруудад
халдварт өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил ач тустай юм.
НОК-ын мэдэгдлийн дагуу Централ тауэр, Шангри-Ла тауэрт дүрст наалтыг
анхлан байршуулаад байгаа аж.
Связанные новости


