ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 165 мянга давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 10559 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 165929 боллоо. Одоогийн байдлаар 21327 хүн эдгэрч, 1537 хүн нас барсан гэж тус улсын короонавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шуурхай штабаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн тохиолдлуудын 4314 нь буюу 40.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 5858 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 85973 болжээ. Москва мужид 829, Санкт-Петербургт 312 илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 86 хүн нас барсан бол 1462 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
ОХУ-д дөрвөн өдөр дараалан 10 мянга гаруй тохиолдол шинээр илэрч байгаа юм. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо Герман болон Франц улсад бүртгэгдсэн үзүүлэлт рүү ойртжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Германд 167 мянга орчим хүн, Францад 169600 хүн халдвар авсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр тус улсын Засгийн газрын гишүүдтэй онлайнаар хуралдана. Кремлийн хэлвэлийн албанаас мэдээлснээр, В.Путин энэ хурлын үеэр цар тахалтай холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар цуцлах төлөвлөгөөгөө танилцуулах аж.