"Баялагийг хамтдаа бүтээе" өдөрлөг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом политехник коллежийн зүгээс "Баялагийг хамтдаа бүтээе" нээлттэй хаалганы өдөрлөгийг Маршал Ю.Цэдэнбалын талбай дээр энэ сарын 3-ны өдөр зохион явууллаа.
Улаангом политехник коллежийн үйл ажиллагаа, сургалтын орчин, багш суралцагчдын мэргэжлийн ур чадварыг ЕБС-ын сурагчид, эцэг эх, иргэд, ажилгүй залуучуудад сурталчлах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, ирэх хичээлийн жилийн элсэлтийн сурталчилгаа хийх, оюутан сурагчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулсан энэхүү өдөрлөгт ард иргэд болоод хүүхэд залуучууд өргөнөөр хамрагдсан юм.
Улаангом политехник коллежед 20 гаруй мэргэжлээр 1000-аад оюутан сурагч суралцдаг бөгөөд орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрүүдэд дадлага хийж, онолын мэдлэгээ баталгаажуулдагаараа давуу талтайгаас гадна төгсөгчдийг ажлын байранд зуучилж өгдөг нь хамгийн авууштай байдаг.
Иймээс ЕБС-ийн ахлах ангийнхан, хүүхэд залуучууд Улаангом политехник коллежид суралцах сонирхолтой аж.
Увс аймаг Б.Батхүү