Булган аймгийн боксын клубүүд Германы шинэ хэрэглэлтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-05-19 06:43:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ /Ажнай корпорацийн ерөнхийлөгч/ Монголд идэвхтэй ажиллаж байгаа 60 орчим боксын клубээс сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа тэргүүлсэн Булган аймгийн клубүүдийг урамшууллаа.


Тэдэнд Герман улсын “Топ Тен” брэндийн боксын хэрэглэл материалыг, улам их амжилт хүсэн бэлэг болгон өгөв. Тодруулбал, Монголын боксын холбооны дэд Ерөнхийлөгч, Булган аймгийн боксын холбооны тэргүүн Т.Баттулга, тус аймгийн боксын холбооны гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, уг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Ганболд нар тус бэлгийг хүлээн авсан юм. Энэ үеэр Д.Энхсайханд Монголын боксын холбооны 70 жилийн ойн медалийг гардуулав.


Булган аймгийн Булган сум, Тэшиг сум, Бугат суманд боксын клуб тогтмол ажиллаж байгаа юм. Сүүлийн гурван жил дараалан Булган аймгийн Тэшиг сумын уугуул Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди агсаны нэрэмжит бага насны боксчдын улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа" тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан билээ.

Связанные новости