Бразилын эмнэлэг коронавирусний анхны генийн оношлуурыг бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /G1/. Бразилын "Альберт
Эйнштейн" хэмээх нэр хүндтэй эмнэлэг коронавирусийг
илрүүлэх анхны генийн оношлуурыг бүтээжээ.
Өндөр нарийвчлалтай энэхүү оношлуурт Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон
улсын патентын газар патент олгосон бөгөөд оношлуурыг ирэх сараас халдварт
өвчнийг илрүүлэхэд ашиглах боломжтой болох аж. Бразилын эрдэмтэд ДНХ-гийн жижиг
хэсгүүдийг шинжилдэг шинэ үеийн технологи дээр үндэслэн энэхүү оношлуурыг
бүтээжээ.
Шинэ оношлуур нь шинжилгээний дүнг 100 хувийн нарийвчлалтай үнэн зөв
гаргадаг гэдгийг эрдэмтэд мэдэгджээ. Үүнээс гадна хүмүүсийг шинжилгээнд олноор нь хамруулахад ашиглах
боломжтой анхны генийн оношлуур аж. Тодруулбал, шинэ оношлуураар нэгэн зэрэг 1536
дээжийг шинжлэх боломжтой байгаа нь PCR
оношлуураас 16 дахин илүү аж. Шинжилгээний хариу гурван
өдрийн дараа гардаг байна.