Бразилд коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 40 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-12 12:03:04

МОСКВА. /RIA Novosti/. Бразилд коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 40 мянга давж, 808 мянга гаруй хүн халдвар авсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Өнгөрсөн өдрийн байдлаар Бразилд 30412 тохиолдол шинээр илэрч, 1290 хүн нас барсан байна. Ингэснээр тус улсад коронавирусээр халдварласан нийт хүний тоо 808828-д хүрсэн бол цар тахал дэгдсэнээс хойш 40919 хүн нас баржээ.  


ДЭМБ болон АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Бразил улс коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор АНУ, Их Британийн дараа гуравдугаарт, халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж байна.


Связанные новости