Хятадад халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-14 11:56:25

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт “COVID-19” халдварын 57 шинэ тохиолдол бүртгэгдсэний 38 нь дотоодод халдварласан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.


Дотоодод халдварласан тохиолдлын 36 нь Бээжин хотод, хоёр нь Ляонин мужид бүртгэгджээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Хятадад энэ сарын 13-ны байдлаар 83132 хүн халдвар авснаас 78369 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 129 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.  


Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1827 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1744 нь эмнэлгээс гарсан бол 83 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.


Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, бямба гаргийн байдлаар 3358 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 542 хүн эмнэлгээс гарсан байна.


Мөн эх газрын Хятадад бямба гарагт халдварын шинж тэмдэггүй есөн шинэ тохиолдол бүртгэгдсэнээр ийм тохиолдлын тоо 130 болжээ. Шинэ тохиолдлуудын зургаа нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Тухайн өдөрт шинж тэмдэггүй хоёр тохиолдлыг батлагдсан тохиолдлын тоонд оруулсан бол хоёр хүн эмнэлгээс гарчээ.


Энэ сарын 13-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1109, Макаод 45, Тайваньд 443 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1061, Макаод 45, Тайваньд 443 хүн эдгэрсэн байна.

Связанные новости