Олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-6" төсөл Увс аймагт хэрэгжихээр болсон байна.
Уг төсөл нь эмч, эмнэлгийн ажилтнууд, өвчтнүүдийн аюулгүй байдлыг сайжруулах, цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгээс шалтгаалсан халдвараас урьдчилан сэргийлэх, хянах зорилготой юм. Төслийн хүрээнд Увс аймагт амбулаторийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах цогц барилгыг барих юм байна.
Амбулаторийн жишиг барилга барьснаар иргэд өглөө
бүр урт дараалал үүсгэж, өдрийн турш эмчид үзүүлж, оношилгоо шинжилгээнд
хамрагдах гэж дугаарлан цаг заваа алдахгүйгээр, стандартын шаардлага хангасан
эрүүл аюулгүй орчинд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл боломж
бүрдэх аж. Эмнэлгийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэх аж.