Нийтийн эзэмшлийн талбайд 20 мянган цэцэг тарьж байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-17 16:08:56

Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын хамт олон аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбай дагуу 20 мянган ширхэг цэцэг тарьж байршуулаад байна.

Мөн Улаангом сумын засмал зам дагуух гэрлийн шонд 150 ширхэг савтай цэцэг байршуулсан нь хотын өнгө үзэмжийг ихээр нэмж байна. Аймгийн төв доторх нийтийн эзэмшлийн зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй эдгээр ажлууд нь Улаангомчуудын талархлыг хүлээсэн ажил болж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан цэцгийг санаатайгаар тасалсан болон хулгайлсан иргэдийг аймгийн Цагдаагийн газрын хяналтын камераар хянах аж. Тэрчлэн үхэр мал орж сүйтгэхээс хамгаалах хэрэгтэй байна. Хэрвээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламж рүү үхэр мал орсон байвал иргэд ногоон байгууламж хариуцсан ажилтны 99226309 дугаараар холбогдож мэдээлэл өгөхийг “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын удирдлага санууллаа.

Связанные новости