УВС: Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус гэртээ ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-15 17:25:01

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэрэгт мордсон Увс аймгийн цэргүүд албаа нэр төртэй хаагаад халагдаж ирлээ.


Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангид алба хаасан түрүүч, байлдагч нар өнөө өглөө 11:00 цагт маршал Ю.Цэдэнбалын талбайд буусан бол 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 340-р ангид алба хаасан түрүүч, байлдагч нар халагдаж ирлээ.


Улаанбаатар хотын 016-р ангид алба хаасан түрүүч, байлдагч нар маргааш өглөөний 10:00 цагт маршал Ю.Цэдэнбалын талбайд ирнэ.


Хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн дайчдад аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас баяр хүргэж, сайн сайхныг хүслээ. Мөн дээрх цэргийн ангиудад алба хаах залуус цэрэгт татагдахад бэлэн болоод байна.



 

 

Связанные новости