Чандманий 1-р буудлын гол дагуух газрыг сурагчид цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-17 22:28:19

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн "Эрх хараацай" эко клубын гишүүн сурагчид Чандманий 1-р буудлын гол дагуух газрыг цэвэрлэсэн байна. Уг газраас хүүхдүүд найман шуудай хог түүж цэвэрлэжээ.

“Хүүхдүүд бидний сэтгэл гаргаж цэвэрлэсэн энэ их хөдөлмөрийг үнэлж томчууд маань хог бүү хаяарай. Мөн байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ онгон дагшнаар нь өвлүүлэн үлдээе” хэмээн “Эрх хараацай” эко клубын сурагчид хэлж байлаа.

Чандманий 1-р буудлын гол дагуу иргэд амарч зугаалахдаа машин тэргээ угаах, хогоо хаях гэх мэтээр байгаль орчныг ихээр бохирдуулдаг байна. Иймээс тус эко клубын гишүүд тухайн орчныг цэвэрлэж, дахин хог хаяхгүй байхыг сануулж байгааг томчууд анхаарах нь зүйтэй болов уу. 

Связанные новости