Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мобайл технологийн иж бүрдлээр хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг орон нутгийн төсвийн 293.5 сая төгрөгөөр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг мобайл технологийн иж бүрдэл зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, холестрин, сахар хэмжигч, даралтны аппаратаар 100 хувь хангалаа.
Мөн 11 сумыг 238.7 сая төгрөгийн 3 төрлийн
лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж шээс, гематологи, биохимийн шинжилгээг
суманд хийдэг болсон бөгөөд
мобайл технологоор 45312 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна гэж аймгийн
нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг онцоллоо.