Хүчтэй мөндөр орсны улмаас шороон далан сэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ сарын 18,19-нд гэнэтийн хүчтэй аадар бороо орлоо.
Өчигдөр орой орсон хүчтэй аадар мөндрийн улмаас Мөрөн сумын үерийн ус зайлуулах сувгийн шороон далан сэтэрч 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан хамтран ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон байна. Цаашид гэнэтийн аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүллээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня