26-40 насныхан сонгуульд идэвхтэй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 12-р хэсгийн хороон дээр
1610 сонгогч саналаа өгсөн байна. Үүнээс орон нутгийн 20 цаг 10 минутын
байдлаар 1200 гаруй сонгогч саналаа өгөөд байна. Санал хураалт дуусахад 40
минутын дутуу байгаа энэ цаг үед тухайн хэсгийн хорооны сонгогчдын ирц 74,4
хувьтай байгаа аж. Насны хувьд 18-25 насныхан 323, 26-40 насныхан 365, 41-55
насныхан 314, 56 ба түүнээс дээш насныхан 193 сонгогч саналаа өгсөн байна.
“Манай хэсгийн хороон дээр ямар нэгэн зөрчил гараагүй.
Саналын хуудас буруу бөглөсөн 14 тохиолдол гарсан. Үүнд нэг удаа саналын хуудас
нөхөж олгосон байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй болон бичиг үсэг мэдэхгүй цөөн тооны
хүмүүс байсан бөгөөд тэдгээрийн үр хүүхэд, хамаатан садан нар нь итгэмжлэлээр дагуулан
орж санал өгөх эрхийг нь баталгаажуулсан” хэмээн Улаангом сумын 12-р хэсгийн
хорооны дарга Ц.Бат-Эрдэнэ хэллээ.