Аймгийн сонгуулийн хорооноос талархал илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны
ээлжит сонгуулийг Увс аймагт зохион байгуулахад 1332 төрийн албан хаагч оролцсон
байна. Эдгээр төрийн албан хаагч нарт хандаж аймгийн Сонгуулийн хорооноос
талархал илэрхийлснийг энд сийрүүлье.
Талархал
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа
амжилттай болж өнгөрлөө. Увс аймагт 2020 оны 4-р сарын 15-нд аймгийн
Сонгуулийн хороог байгуулснаас хойш 70 хоногийн хугацаанд 19 сум, 92 багт 1350
төрийн албан хаагч сонгуулиа зохион байгуулж ажиллалаа.
Сонгуулийн байгууллага, зохион байгуулалтыг дэмжиж
ажилласан ажилтнуудыг салбараар нь ангилвал:
• Аймгийн
Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн - 9
• Сумын
Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн - 767
• Мэдээллийн
технологийн баг, ажилтнууд - 118
• Иргэний
бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд - 92
• Цагдаагийн
байгууллагын албан хаагч -150
• Эрүүл
мэндийн салбарын ажилтан -92
• Онцгой
байдлын албан хаагч -104 тус тус ажилласан байна.
Ирэх дөрвөн жилийн төрийн эрх барих дээд байгууллагаа
сонгох нэр төртэй үүргээ хэрэгжүүлэн саналаа өгсөн 43703 сонгогч, тэднийг
саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж, сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион
байгуулсан 1332 төрийн албан хаагч нартаа Талархал илэрхийлье.
Увс
аймгийн Сонгуулийн хороо