Зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Зэргэлдээ Ховд аймагт тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс ард иргэдэд хандаж сэрэмжлүүлэг хүргэж байна.
Тарваган тахлын өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд
23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ цусанд 4-165 хоног өвчин үүсгэх
чадвартайгаар хадгалагддаг байна. Иймээс тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг
өндөр эрсдэлтэй тус аймгийн 8 сумын зорилтот бүлгийн иргэдэд хийж байгаа аж.