Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Reuters/.
Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг Монгол Улсын зээлжих
зэрэглэлийг “B” хэвээр үлдээж,
хэтийн төлөвийг тогтвортой гэж үзжээ.
Монголын түүхий
эдэд суурилсан эдийн засаг “COVID-19” цар тахлын улмаас нэлээд саарч байгааг “S&P Global” агентлаг мэдээллээ.
Хэтийн төлөвийг тогтвортой
үлдээсэн нь “COVID-19”-өөс
үүдэлтэй эдийн засгийн цочрол түр зуур үргэлжилж, өсөлт ирэх 12 сарын хугацаанд сэргэнэ гэж үзэж буйг харуулжээ.
“S&P Global”-ийн үзэж буйгаар, БНХАУ-ын эдийн засаг сэргэхтэй
зэрэгцэн Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ихээхэн өсөлт үзүүлэх төлөвтэй
байна.