Хот хоорондын замд автомашин онхолдож 7 хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-10 12:18:02

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-ний оройн 18 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан байна.

Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Шумуултайн ар гэх газарт Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Т.Аlphard маркийн автомашин замаас гарч онхолджээ. Ослын улмаас уг машинд явсан 7 зорчигч амь насаа алдсан харамсалтай явдал болсон байна.

“Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ цаг үед ард иргэд хол, ойр аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулахгүйгээр зорчино уу” хэмээн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Связанные новости