Алба хаагчдад цол олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг
дахь Цагдаагийн газраас Тулгар Төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жил, Сүхбаатар аймаг байгуулсны 78 жилийн ойг угтан алба хаагчдад цол олгох болон шинээр
томилогдсон алба хаагч нарт цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчид хугацааны цол гардууллаа. Үүнд, хошууч, зэрэг дэв дээгүүр
хошууч, цагдаагийн ахмад, цагдаагийн дэслэгч цолоор тус бүр нэг, цагдаагийн ахлагч цолыг дөрвөн алба хаагчид олголоо. Мөн энэ
үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан алба хаагчдад ЦЕГ-ын нэрэмжит
шагналыг гардуулсан юм.








