Токиод өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/.
Японы нийслэл Токио хотод нэг
хоногийн дотор коронавирусний халдварын 286 тохиолдол шинээр илэрснийг тус хотын засаг
захиргааны төлөөлөгчид албан ёсоор мэдээлэв.
Токиод өмнө нь
долоодугаар сарын 10-нд халдварын хамгийн олон буюу 243 тохиолдол илэрсэн юм. Тус
хотод өнөөдрийн байдлаар 8640 хүн халдвар авчээ.
Хотын засаг
захиргаа шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг оршин суугчдад уриалсан
бөгөөд үүнд халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч мөн хамааралтай ажээ.
Мөн халдвар
тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд дүрэм журмуудыг дагаж мөрдөхийг аж ахуй
нэгжүүдэд уриалсан байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar