Гарсан төлийн 84.7 хувь нь бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай
/МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд долоодугаар сарын нэгний байдлаар оны эхний хээлтэгч малын 73.4 хувь
нь буюу 1946.4 мянган эх мал төллөж, гарсан төлийн 84.7 хувь нь бойжиж байна.
Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл, ботгоны 96.8 хувь, унаганы 89.9 хувь, тугалын 93.0 хувь, хурганы 85.2 хувь, ишигний 79.0 хувь нь бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 2.7 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 15.2 хувиар бага байна. Харин төлийн хорогдол 5.3 дахин их гарчээ. Сумдаас Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Чулуут сумд гарсан төл малаа бүрэн бойжуулж байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar