Казахстанд нэг өдөрт 1500 хүн коронавирусээр халдварлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АЛМА-АТА.
/РИА Новости/. Казахстанд өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 1544
тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 86192-д хүрчээ. Халдвар авсны
улмаас нас барсан 793 тохиолдол бүртгэгдээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 56.6 мянга
давжээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 784-өөс нь шинж тэмдэг илэрсэн бол 760 нь
шинж тэмдэггүй байжээ. Алма-Ата хотод хамгийн их тохиолдол буюу 271 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Нур-Султан хотод 250 хүн коронавирусээр халдварлажээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar