Усны түвшин нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа ба орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, ус эргээ хальж, үерийн түвшинд шилжин гуу жалга, нам дор газруудаар хүчтэй уруйн үер бууж болзошгүйг аймгийн УЦУОШГ-аас иргэдэд анхааруулж байна.
Иймд, голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид,тариаланчид, аж ахуйн нэгж, амралт зугаалгаар яваа албан байгууллага, ард иргэдийг дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар олон жилийн дунджаас
ахиу хур бороотой байхтай уялдаад гол мөрний усны түвшин тухайн сарын олон
жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Хангай нурууны
арын Чулуут, Суман, Орхон зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60
см бага байна.