Хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын
газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж хууль бусаар самар түүх,
бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохгүй байхыг анхааруулж байна.
“Самар түүх зөвшөөрлийг олгох хуулийн хугацаанд зөвхөн ахуйн
хэрэгцээний зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болдог. Хэрэв 25 кг-аас илүү
түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэж үздэг. Мөн ахуйн зориулалтаар
түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог бөгөөд энэ тохиолдолд аж ахуй
нэгжийг 3000, иргэнийг 300 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгодог.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр
сумын ойн сангаас хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг
зөвшөөрч, бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар
бэлтгэж, ашиглахгүй байхыг Байгаль орчны яамнаас хориглосон байдаг юм” хэмээн аймгийн
БОАЖГ-ын мэргэжилтэн Э.Даваадорж хэллээ.