Оны эхний долоодугаар сард гэмт хэрэг 44,5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-11 12:53:25

Увс /МОНЦАМЭ/. Оны эхний долоодугаар сард аймгийн хэмжээнд 101 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар буурсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт 67.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

“Өнгөрсөн сарын тухайд бол зам тээврийн осол гэмтлийн дуудлага их ирсэн. Зуны улиралд ард иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр, дүрэм журмаа чанд баримтлан, хурдаа тохируулж, соёлтой боловсон оролцох хэрэгтэй байна. Гэтэл зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас аваар осол гаргаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал байсаар байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Оюулболд санууллаа.

 

Связанные новости