Тэсийн сургуулиудад тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-13 16:28:06

Увс /МОНЦАМЭ/. Тус сумын ерөнхий боловсролын гурван сургуульд тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Тодруулбал, Тэс сумын төвийн болон Таван Улиас, Хар Үзүүр багийн ерөнхий боловсролын сургуулиудад улсын төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж нийлүүлжээ. Энэхүү тендерийн ажлыг “Сэтгэмж Урлахуй” компани гүйцэтгэж, энэ сарын 12-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Уг тендерийн хүрээнд тухайн сургуулиудад багш, сурагчийн ширээ, сандал, компьютер, хөргөгч, угаалгын машин, цахилгаан зуух зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн аж. Ингэснээр хөдөөгийн алслагдсан сум, багийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөл сайжирсан байна.

Связанные новости