ОХУ-д вакцинжуулалтанд олноор нь хамруулах үйл явцыг 11,12 дугаар сард эхлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЭРХҮҮ. /TASS/. Эмч, багш зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг коронавирусний халдварт өвчний эсрэг вакцинжуулалтанд олноор нь хамруулах ажлыг 11,12 дугаар сард хийх төлөвлөгөөтэй байна хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Эрхүү хотод ажлын айлчлал хийх үеэрээ мэдэгдсэн байна.
Вакцины бүртгэлийн дараах судалгааг энэ долоо хоногт эхлүүлнэ. Энэ нь илүү нарийн ширийн зүйлийг хянах боломжийг олгодог судалгаа юм. Вакцины үр дүнтэй, аюулгүй байдлыг бид харж байгаа хэдий ч дахин илүү нарийн судлах хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ бид вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлж, техникийн зохицуулалтыг боловсруулж байна" хэмээн тэрбээр ярьжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar