БШУЯ-ны удирдлагад талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ны удирдлагууд Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
БТСУХ-ны Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид, өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын ололт амжилт, алдаа оноо бүртэй хамт байж, хамтран ажилласан тус яамны удирдлагуудад талархал илэрхийлж, цаашид хамтдаа эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлэхэд цаашид хамтран ажиллана хэмээн онцолсон юм.
Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр 8 жил
ажиллаад Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд Засгийн
газрын 47-р тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир,
спортын улсын хороо болж байгуулагдсан билээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Биеийн тамир, спортын улсын хороотой цаашдаа ч хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүссэн юм.
Мөн дэд сайд Г.Ганбаяр спортын асуудал хариуцаж байсан сайдын хувьд “Токио-2020” болон “Бээжин-2022” өвөл, зуны олимпын наадамд бэлтгэх ажил яамны бүтцээр ажиллаж байхдаа үндсэндээ хангагдсан. Тиймээс улам хичээж ажиллаарай. Мөн цаашдаа ирээдүйгээ бодсон зоригтой шийдвэрүүд гаргаж, суурь шинэчлэл, үсрэнгүй хөгжлийн төлөө ажиллахыг захив.
Харин БТСУХ-ны хамт олон, Боловсрол, шинжлэх ухааны яамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.