Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-03 06:44:47

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. -2025 оны 11 дүгээр сарын 3-9-нд болох үйл явдлын тойм-


 Улаанбаатарт:

11 дүгээр сарын 3-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 3-нд: Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 3-нд: "Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025"-ын талаар танилцуулна.

11 дүгээр сарын 3-нд: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал-2025" Уран зургийн галерейд болно.  


11 дүгээр сарын 3-нд: “Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” төслийн нээлт болно.

11 дүгээр сарын 3-нд: "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” хэлэлцүүлэг болно.


11 дүгээр сарын 3-нд: Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан намар-2025" хөгжмийн наадам УДБЭТ-ын тайзнаа болно.

11 дүгээр сарын 3, 4-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11 дүгээр сарын 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 5-нд: Цунамигаас урьдчилан  сэргийлэх өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 5-нд: Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жил анх удаа зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээний шилдгүүд тодорно. 

11 дүгээр сарын 6-нд: "Гайжин: Монгол самурай" жүжиг "Улаанбаатар” театрт нээлтээ хийнэ.


11 дүгээр сарын 8-нд: БНСУ-д докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдын "K-PHD Forum-2025" чуулга уулзалт болно.


-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд 11 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


 Орон нутагт:

11 дүгээр сарын 4-нд: Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт “Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээнэ.


11 дүгээр сарын 7-нд: Дархан-Уул аймагт “Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын IX уулзалт” болно.

11 дүгээр сарын 7-нд: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11 дүгээр сарын 7-9-нд: Завхан аймагт "Өнтэй өвөл" үзэсгэлэн худалдаа болно.


-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.


 Хилийн чанадад:

11 дүгээр сарын 4-6-нд: БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулна.

11 дүгээр сарын 9-нд: Японы Фүкүока хотод Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос зохион байгуулдаг 11 дүгээр сарын башёд Монголын 21 сумоч барилдана. 


-Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарч байна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.





Связанные новости