ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хөлбөмбөгчидтөй хамтран төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-той хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болов.
Тус уулзалтаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн спортыг талбайд нь болон талбайн гадна олон улсын байгууллагуудтай хамтран хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоо охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн спортод оролцох оролцоо, хүйсийн эрх тэгш байдлыг хангаж соёл хүмүүжил, эрүүл мэнд, спортоор дамжуулан мэдлэг боловсрол олгож дэмжих зэрэг өргөн сэдвээр хоёр тал санал солилцсон байна.
Энэ үеэр МХБХ-ны үйл
ажиллагаа, тэмцээн уралдаанууд болон эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг танилцуулж цаашид
хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцжээ.