Хамтын ажилллагааны гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-11 13:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн захирал Г.Энхсайхан нар “Атлетик карьер” хөтөлбөрийн хүрээнд 2,5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.


МХБХ-ноос ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд БНХАУ-ын Хөл бөмбөгийн холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.



Ташрамд дуулгахад, хөл бөмбөгийн спортод хайртай, дуртай спортоороо мэргэжил эзэмшин, дасгалжуулагч болох сонирхолтой залуусыг "Атлетик карьер" ангид бүртгэж байгаа аж.

Связанные новости